About hero cover image
Бидний тухай

Хөтөлбөрийн танилцуулга

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэмлэг нь БЗД-ийн 12-16 насны хүүхдүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Өсвөрийн байгаль хамгаалагчид” хөтөлбөрөөр дамжуулан байгаль орчны талаарх мэдлэгээ тэлж, байгальд ээлтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго

Өсвөрийн байгаль хамгаалагчид хөтөлбөрөөр дамжуулан 12-16 насны хүүхдүүдэд байгаль орчны боловсрол олгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болон байгаль дээр ээлтэй практик ажиллагаагаар дамжуулан байгаль орчны төлөөх арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршино.

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөрт маань нийт 30 сурагч 4 сарын хөтөлбөрт хамрагдах бөгөөд үүнээс 3 сар нь байгаль орчны тухай олон янзын асуудлууд болох:

Өсвөрийн байгаль хамгаалагчийн тангараг

  • Өсвөрийн байгаль хамгаалагч би эх дэлхийнхээ үндэслэсэн ургамал бүрийг амьсгалах агаар минь хэмээн санаж
  • Үржих амьтан бүхнийг өөрийнхөө гэр бүлд тооцож
  • Өвлөгдөн ирсэн түүх соёл, хүрээлэн буй орчноо харах нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж
  • Илүү сайхан байгалийг ирээдүйдээ үлдээх их үйлсэд үеийн нөхдөө үлгэрлэн манлайлж явахаа
  • Тангаргалж байна
  • Тангаргалж байна
  • Тангаргалж байна

Сургалтын хөтөлбөр

Уур амьсгалын өөрчлөлт

Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт нь экологид ямар ул мөр үлдээж байгаа ойлголт өгөх, мөн Байгалийн гамшигийн талаар ойлголт ба түүнээс хэрхэн сэргийлэх талаар

Хүнсний аюулгүй байдал

Хүнсний шим тэжээл ба аюулгүй байдлын талаар ойлголттой болох, эрүүл зөв хооллоход суралцах

Хог хаягдал ба хог цэвэрлэгээ

Хог хаягдлын үндсэн систем хэрхэн ажилладаг талаар ойлголт авах, цаашид хог хаягдлыг ялгаж суралцах

Агаар, ус, хөрсний бохирдол

Байгаль орчинг бохирдуулагч хүчин зүйлсийн талаар суралцах, тэдгээрээс хэрхэн сэргийлж байгаль орчноо аврах талаар суралцах

Нэн ховор амьтад

Монгол оронд нэн ховордож буй амьтдын талаар ойлголт авах, тэдгээрийн хайрлан хамгаалахад хэрхэн хувь нэмрээ оруулах талаар суралцах

Мод, цэцэг тарих

Хөтөлбөрийн хүрээнд байгальд мод, цэцэг тарих талаар ойлголт авах, байгальд тэдгээрийг тарих

Хүрээлэн буй орчин дахь хичээлүүд

Зургаар орчноо тодорхойлох, мод мөрдөгч, байгальд шувуудыг ажиглаж сурах, шавьж өргөж авъя дадлага хичээл

Төсөл ба багийн ажиллагаа

Төсөл гэж юу вэ? хичээлийн талаар ойлголт авах, багаараа төслийн багт хуваагдан өөрсдийн санаачилсан төсөл дээр ажиллах

Хөгжөөнт тоглоомууд

Scavenger Hunt буухиачилсан хөгжөөнт тоглоом болон бусад багийн үйл ажиллагааг дэмжсэн тоглоомууд

Менторууд

Border circle

Inga North

Border circle

Camala Haddon

Border circle

John Franklin

Border circle

Camala Haddon

2023 оны элсэлт

Шинэ элсэлтийн мэдээлэл зарлагдахад бид тантай холбогдоно

Хаяг

Ikh khuree street, Bayanzurkh district Ulaanbaatar, Mongolia

Холбоо барих

+976 88888888

juniorrangersmn@gmail.com

Сошиал хаяг

©2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.